Тусгаарлах байранд 1286 иргэнийг ажиглаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдвар Листогийн хаант улсад шинээр гарч дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлын үеэр өнөөдөр мэдээллээ.
Тус өвчнөөр 4.4 сая хүн өвчилж, 297 мянган хүн нас барсан бол
1.6 сая хүн эдгэрчээ. Харин 2.4 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж
байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 83 мянган хүн
коронавирусээр халдварлаж, 5000 гаруй хүн нас баржээ. Өвчлөл ОХУ, АНУ, Бразилд тус
тус 10 мянган тохиолдлоор нэмэгджээ. Халдварыг
хяналтдаа авлаа хэмээн үзэж байсан Хонконг, БНСУ, БНХАУ-д халдвар шинээр голомтлон тархах хандлагатай болж байгаа аж.
Манай улсын хувьд ОХУ-д суралцаж байсан 340 оюутныг гурван
удаагийн тусгай нислэгээр өчигдөр авчирч ХӨСҮТ, Бага баян, “Тоёоко инн” зочид
буудалд тусгаарлажээ.
Ажиглах байранд өнөөдрийн байдлаар, нийт 1286 хүн байгаа бөгөөд тэдэнд 62 эмч, резидент тусламж үзүүлж байгаа юм.
Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 10 эмч орон нутгийн 14
чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 3754 зорчигчид коронавирус илрүүлэх тандалт
судалгаа хийжээ.
ЗӨСҮТ-ийн дөрвөн баг ОХУ-аас ирсэн тусгай үүргийн 3 онгоц, 544
ширхэг гар ачаа, 12 автобус, Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн ачааны гурван
онгоцыг халдваргүйтгэсэн байна.