Улаан загалмайн хорооноос албан байгууллагуудад ариутгалын бодис хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-13 14:13:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хорооноос Covid-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд зориулж хандив өргөлөө.

Аймгийн Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай хандивын эд зүйлс болох 3 ширхэг жавельон, 10 ширхэг санитол, 10 ширхэг шингэн саванг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудад тус тус хүлээлгэж өгөв.

Аймгийн Онцгой комиссын дэд дарга, хурандаа Б.Анхбаяр улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өнөө үед санаачилга гарган мэргэжлийн байгууллагуудыг ариутгалын бодисоор хангасан явдалд талархал  илэрхийлж, амжилт хүслээ. 

Холбоотой мэдээ