Хөдөө гэрт хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-13 11:52:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар хөдөө гэрт хагалгаа хийж жирэмсэн эх, хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч С.Гүндэгмаа, унтуулгын эмч С.Энхбаяр нарын хагалгааны баг энэ сарын есний өдөр Жинст сумаас 60 км-т хөдөө гэрт кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан байна. Жирэмсэн эх хожуу хордлогын хүнд хэлбэртэй, даралт ихтэй, биеийн байдал хүнд байжээ. 

Холбоотой мэдээ