Ойгоос хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн хэргийг илрүүлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-12 13:36:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Булган сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид ойгоос хууль бусаар их хэмжээгээр мод бэлтгэсэн хэргийг илрүүлжээ.

Хэргийг тус сумын төвөөс 80 км зайд зургадугаар багийн нутаг дэвсгэр дэх “Гүрт” хэмээх газарт үйлдсэн байна.

“Одоо мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж Булган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Асубек хэлэв.

Ташрамд сануулахад, хууль бусаар мод бэлтгэвэл Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуультай юм.   

Холбоотой мэдээ