Булган аймагт ой хээрийн түймэр долоон удаа гарчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-05-12 12:54:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд энэ он гарсаар таван сумын нутагт долоон удаагийн ой, хээрийн түймэр гараад байна.

          Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа учир иргэдийг амралт, аялал зугаалгаар явах, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхийг бүрэн унтраах, цогтой үнс, нурмыг ил задгай асгахгүй байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын  газраас анхааруулж байна.

          Тус аймгийн нутаг дэвсгэрийн хуурайшлын зэрэг буюу ой, хээрийн түймрийн эрсдэл Хангал, Сайхан суманд дунд, Бугат суманд их, бусад суманд нэн их буюу онц аюултай түвшинд байна гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн мэргэжилтнүүд мэдээллээ.

Холбоотой мэдээ