Олон улсын стандартын хөлбөмбөгийн талбайг тохижуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-11 09:46:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайг тохижуулах ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.


Уг ажлын явцыг /2020.05.09/ УБЗАА-аас шалгахад сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбайн ажил, 00-ын байгууламж дууссан, явган хүний замын хавтан суурилуулах, ногоон байгууламж, хашааны бетон цутгах ажил үргэлжилж байгаа аж.



Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байгаа юм.



Нийт 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спортын талбай байгуулж байгаа бөгөөд Спортын талбайг энэ сард ашиглалтад оруулна.


Ташрамд дуулгахад, Хүннүгийн гудамж буюу Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвараас Улиастайн гүүр хүртэлх замын хоёр талаар 3000 ш Улиас мод тарих ажил үргэлжилж байна.



Нийт 6,7 км зурваст замын урд талаар 1670 ш орчим улиас мод тарихаас 1317 ш тарьсан, үргэлжлүүлэн замын хойд талд нүх ухах ажил явагдаж байгаа юм. 

Холбоотой мэдээ