Б.Жонсон хөл хориог аажмаар сулруулах талаар мэдэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-10 11:38:38

ЛОНДОН. /The Sunday Times/. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Их Британид тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүдийг 5 дугаар сарын 11-нээс эхлэн сулруулна.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хөл хориог аажмаар сулруулах төлөвлөгөөгөө орон нутгийн цагаар 19:00 цагт танилцуулах аж. Энэ төлөвлөгөөндөө даваа гаргаас эхлэн оршин суугчид бие биеэсээ 2 метрийн зай барьсан тохиолдолд өдөрт 1-ээс илүү удаа спортоор хичээллэх боломжтойг тусгажээ. Үүнээс гадна сар хагасын өмнөөс хаалгаа барьсан цэцэрлэгийн захууд 5 дугаар сарын 13-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой аж.


Мөн 6 дугаар сараас эхлэн Их Британийг зорин ирсэн бүх иргэн хоёр долоо хоногийн өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөрдөх үүрэгтэй гэдгийг Б.Жонсон мэдэгдэх төлөвтэй байна. Энэ дэглэмийг зөрчвөл 1 мянган фунт стерлингээр торгуулах, гадаадын иргэн байвал албадан гаргах хүртэл арга хэмжээ авах аж. 

Холбоотой мэдээ