Цагийн байдлын явцыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан түгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-08 17:48:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.“COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль гуравдахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дотоод ажил үүргийг зохион байгуулан ажиллалаа. Тодруулбал яаралтай цуглар дохиогоор өглөө 07 цагт ажлын байрандаа 100 хувийн ирцтэйгээр цугларч, дадлага сургуулийн үеийн бэлтгэл ажлыг ханган ажилласан аж. Мөн ажил үүргийг хуваарилан Хариу арга хэмжээний баг шуурхай ажиллалаа. Халдваргүйжүүлэлтийн нөөцийн баг албан хаагчдын өрөө тасалгаа, ажлын байрны орчны зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн дадлага сургуулийн ажлын үеэр Мэдээлэл харилцаа холбооны баг аймгийн Онцгой комисс, мэргэжлийн ангиудтай харилцан уялдаа холбоотойгоор цаг үеийн мэдээллийг авч, цагийн байдлын явцыг цахимаар болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд түгээх ажлыг тус тус зохион байгуулан ажиллажээ.

“COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн үеэр байгууллагууд Удирдлага төлөвлөлтийн, Санхүү нөөцийн, Хариу арга хэмжээний, Хорио цээрийн хяналтын, Халдваргүйжүүлэлтийн нөөц, Мэдээлэл харилцаа холбоо гэсэн багуудад хуваагдан бэлэн байдалд ажилласан байна.

 

Холбоотой мэдээ