Пара хөнгөн атлетикийн тамирчид Японд бэлтгэлээ үргэлжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-08 15:34:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яйзү хотноо бэлтгэлээ хангаж буй Монгол Улсын пара хөнгөн атлетикийн баг тамирчдын ээлжит сорилд Яйзү хотын Засаг дарга Накано хүрэлцэн очиж баг тамирчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.


Накано дарга тамирчдад зориулж өөрийн гараар зурсан богино комик, тамирчдын нөхөрсөг шог зургаар эхний нүүрээ чимсэн Яйзү хотын сонины тусгай дугаар, шинэхэн жимс, амтат шүүс зэргийг бэлэглэжээ.


Монголын баг тамирчдын дасгалжуулагч ОУХМ Б.Энхбаатар: "Яйзү хотын даргын сэтгэл шингэсэн бэлгэнд тамирчид талархаж байгааг уламжлаад дэлхий нийтийг хамарсан энэ хүнд хэцүү цаг үед бидэнд бүх талаар туслан алтан боломж олгож байгаа хотын дарга, удирдлагын баг, хамт олон, нийт иргэдэд баг тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье" гэлээ.


Холбоотой мэдээ