АНУ-ын худалдааны алдагдал 44.4 тэрбум ам.долларт хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-06 15:00:35

ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдлын 3 дугаар сард гарсан хэмжээг өнгөрсөн 2 дугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад 11.6 хувиар өсжээ. Коронавирусний цар тахлын улмаас экспорт, импортын хэмжээ буурсантай холбоотойгоор худалдааны тэнцлийн алдагдал 44.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Худалдааны алдагдал 4.6 тэрбум ам.долллароор нэмэгдсэн нь 2018 оны 12 дугаард тэмдэглэгдсэн үзүүлэлтээс хойших хамгийн их өсөлт болжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдал 2004 оны 3 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ. Энэ үзүүлэлт 11.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Гуравдугаар сард АНУ-ын экспортын хэмжээ 9.6 хувиар буурч, 187.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2016 оны 11 дүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна. Түүнчлэн импортын хэмжээ 2016 оны 11 дүгээр сарын үзүүлэлтэд хүрч буурч, 232.2 тэрбум ам.доллар болжээ.

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулсны хүчинд өнгөрсөн онд АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдал сүүлийн 6 жилийн хугацаанд анх удаа 1.7 хувиар буурч, 617 тэрбум ам.долларт хүрсэн тухай АНУ-ын Худалдааны яам өнгөрсөн 2 дугаар сарын эхээр мэдэгдэж байжээ. 

Холбоотой мэдээ