"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 18 дахь дугаар хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-05 09:10:38

Эмхэтгэлийн шинэ дугаарт,  Тоон гарын үсгийн гэрчилгээг олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Тогтоолоор,тоон гарын үсэг,түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд суурилуулан олгох үйл ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулахыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд даалгажээ.

Түүнээс гадна, тоон гарын үсэг, түүний гэрчилгээг төрийн албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгох арга хэмжээ авч, тэдгээрийг холбогдох мэдээллээр ханган сургалт зохион байгуулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан нарт даалгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ