Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-06 15:44:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага буюу БХЯ, ЗХЖШ, ТЕГ зэрэг байгууллагын удирдлагуудтай өнөөдөр уулзлаа.


Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, мөн 2020 оны төлөвлөгөөний талаар ярилцлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж байгаагийн үр дүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг одоогийн түвшинд барьж байгааг онцоллоо. Цаашдаа цар тахлаас үүдсэн хямралын сөрөг үр нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.

Холбоотой мэдээ