“Starbucks” салбаруудынхаа 90 гаруй хувийг нээхээр төлөвлөж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-06 12:17:33

НЬЮ-ЙОРК. /CNN/. Америкийн “Starbucks” компани 6 дугаар сарын эхээр салбар газруудынхаа 90 гаруй хувийг нээхээр төлөвлөж байна.


Хятад улсаас авсан туршлага дээрээ үндэслэн салбар газруудынхаа эрүүл ахуйн шаардлагыг бүрэн сайжруулсан нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар зэхэж байгаа тухайгаа компанийн удирдлага мэдэгдсэн байна. 


Starbucks” компанийн кофе шопууд 5 дугаар сараас утасны аппликейшнээр захиалга авч, хүргэлтээр үйлчилж эхэлжээ.  Уг аппликейшнийг одоогоор 20 сая орчим хүн хэрэглэж байгаа аж.


Дэлхий дахинд коронавирусний цар тахал дэгдэж эхэлснээс хойш 3.7 сая гаруй хүн халдвар авч, 258 мянга гаруй хүн нас баржээ. Сүүл мэдээлснээр, АНУ-д халдварын 1.2 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол Их Британи нас барсан тохиолдлын тоогоор Европт нэгдүгээрт орсон байна. 

Холбоотой мэдээ