Дундговь аймгийн нутгаар хаваржилт хүндхэн байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-05 17:42:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 826 398 эх мал төллөж, төл бойжилт 99,4 хувьтай байна. Харин 1764 том мал хорогдоод байгаа аж.

2020 онд нийт 1,2 сая хээлтэгч мал төллөх ёстой ба хээлтэгч малын 48 хувь нь төллөөгүй байна.

Тус аймгийн нийт нутгаар хаваржилтын байдал хүндхэн, малын хоол тааруухан байгаа. Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр сумдын аюулгүй нөөцөд  өвс 174,8 тн, тэжээл 81,1 тн, аймгийн нөөцөд өвс 85 тн, тэжээл 18 тоннын үлдэгдэлтэй байгаа юм.

УЦУОШТ-ийн мэдээгээр нийт нутгаар хуурайшилт ихтэй, тавдугаар сарын ихэнх хугацаанд 12-14 м/с хүрч салхилах төлөвтэй байна.

Энэ сарын есөнд зарим нутгаар бага зэргийн хур тунадас орох төлөв ажиглагдаж байгаа ч бусад хугацаанд хур тунадас орохгүй, халах шинжтэй байгаа аж.  

Холбоотой мэдээ