Спорт заал, бүжгийн клубын үйл ажиллагааг нээхээр боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-05-05 16:31:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Засаг даргын захирамжаар зарим бүжгийн клуб, спорт заалны үйл ажиллагааг нээхээр боллоо.

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу олон нийтийг хамарсан хурал, цуглаан, жагсаал, соёл урлаг, спортын уралдаан тэмцээн, бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 5 дугаар сарын 31-нийг дуустал түр хориглоод байна. Харин сумын нутаг дэвсгэрт стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг бүжгийн клуб, сургуулиас бусад спорт зааланд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрлөө.

Мөн үйлчлүүлэгч иргэдийн болон ажилчдын биеийн халууныг байнга шалгаж нэвтрүүлэх, амны хаалт зүүлгэх, гарыг тогтмол угааж ариутгах, үйлчлүүлэгчдийн цаг болон хоорондын зайг зохицуулах, 12 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчлэхгүй байхыг холбогдох иргэн, аж ахуйн нэгжид үүрэг болголоо.

 

Холбоотой мэдээ