Сонгуулийн тухай хуульд цагдан хяналтын хэлбэрүүд тусгагдсаныг сэтгүүлчид шүүмжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 08:35:35

Дэлхийн сэтгүүлчдийн өдөр МСНЭ-ийн Ховд аймгийн салбар орон нутгийнхаа телевиз, сонины сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, МСНЭ-ийн дүрэм, сэтггүүлчийн мэргэжлийн  ёс зүй, Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн  сурталчилгаанд радио телевиз ашиглах тухай зүйл заалт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Ховдын толь сонины эрхлэгч Г.Төрмөнх ”Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль буюу хүний язгуур эрхтэй бодит амьдрал дээр нөхцөл байдал нь хаагдмал байна. Өнөөдрийн хэвлэл мэдээллийн тогтолцооны асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Үндсэн хуулийн заалттай  төрийн инстутиц зөрчигддөг. Эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт, ялгаварлан гадуурах үзэл газар авч байгааг “ хэллээ.

"Олон ястан" телевизийн Сэтгүүлч Б.Энхжаргал “Хэвлэн нийтлэх эрх тухайн хэвлэл мэдээлийн хэрэгслэлийг эзэмшдэг эздийн хараат байдалд байна. Аймагт тулгамдсан асуудлуудыг ил тод,зоригтой гаргаж асуудал дэвшүүлэхэд төр, иргэний нийгэм,хэвлэл мэдээлэл нээлттэй хэлэлцүүлэг хийж сард нэг асуудлыг хэлэлцдэг байя. Тодорхой тулгамдсан сэдвүүд дээр сэтгүүлчид баг болж ажиллах”-ыг уриаллаа.

ХИТ ЕФМ-107,5 радиогийн стэгүүлч Ц.Номинчимэг "Орон нутгийн төсвөөс сэтгүүлчдийн ном хэвлэл, кино хийх зэрэг зардалд төсөв суулгаж өгөх асуудлыг аймагт уламжилж,сэтгүүлчдийн салбар хурлаараа шийдэж болохгүй юу.Хувийн хэвшлийнхэн төрөөс их хэмжэний мөнгө авдаг.Гэтэл хэвлэл мэдээллийнхэнд ялгавартай хандаж байна.Сэтгүүлчдийн оролцоогүйгээр аймаг орны ажил олон нийтэд танигдахгүй. Ийм болохоор төсөвийн тодотгол хэлэлцэхээс өмнө сэтгүүлчид нэгдэж сурталчилгаа,бусад уран бүтээлийн зардалд хөрөнгө мөнгө тусгуулах талаар нэгдсэн уулзалт хийе" гэв.

Харин Сонгуулийн тухай хуулийн заалт сэтгүүлчдэд хэт халтай, өөрөөр хэлбэл хуулийн хугацаанд нийтлэл нэвтрүүлгийн цаг минуттай холбоотой алдаа гаргавал, цагдаад дуудагдах, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавих гэх мэт нь  Монгол улсын үндсэн хуульд заасан үг хэлэх,хэвлэн нийтлэх язгуур эрхээс үүдэлтэй хэвлэлийн эрх чөлөөнд халтай  цагдан хяналтын хэлбэрүүд гэдгийг сэтгүүлчид онцолж байлаа.

Нөгөө талаар шинээр нэр дэвшигчдэд өөрийгөө таниулах боломжгүй байгаа нь нэг нам улс төрийн  эрх мэдэлтнүүд дангаараа сонгуульд давуу эрх олж авах гэсэн оролдлого гэдгийг энэ үеэр онцоллоо.

Сонгуулийн тухай хууль гарсан хэдий ч хүний нэр төр гутаах, бие биенээ үгүйсгэх, дайрч дормжлох, гүтгэх гүжирдэх захиалгат нэвтрүүлгүүд  төвийн телевизүүдээр эхэлчихсэн байхад хэн хяналт тавьж байна вэ гэдэг асуудлыг  сэтгүүлчид сөхөж байв.

Хэлэлцүүлэгт орон нутгийн Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээс төлөөлөл оролцсон  боловч сэтгүүлчид нийгмийн эрх ашгийн төлөө явж, хувийн амьдрал ахуйд нь өнгийж хардаг эзэн байдаггүй, цаг наргүй, цалин бага, байр орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа олон зовлонг тоочихыг хүссэнгүй.

Орон нутагт ажиллаж амьдарч байгаа сэтгүүлчдэд ажлын байр, хувийн амьдрал, цалин хөлс , нийгмийн асуудалд нь олон тулгамдсан асуудал байдаг  нь нууц бишээ.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ