“Nike” компани АНУ, Европын эмнэлгийн ажилтнуудад хувцас хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-05-05 13:34:15

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирустэй тэмцэж буй АНУ, Европын орнуудын эмнэлгийн ажилтнуудад 140 мянган ширхэг хувцас, гутал болон шаардлагатай тоног төхөөрөмж хандивлахаар болсноо Америкийн “Nike” компани мэдэгджээ.


Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, эмнэлгийн ажилтнууд тэдэнд анх удаа тусгайлан зориулж бүтээсэн 32500 хос гутал авах бөгөөд Чикаго, Лос-Анжелес, Мемфис, Нью-Йорк, түүнчлэн Барселона, Берлин, Лондон, Милан, Парис зэрэг Европын хэд хэдэн хот руу илгээх аж. Хандивын үйл ажиллагаагаа зохион байгуулахын тулд “Nike” компани буяны компаниудтай хамтран ажиллахаар болсон байна.


2019 оны эцсээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусний халдвар дэлхийн ихэнх улс орнуудад тархсан бөгөөд халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сарын 11-нд албан ёсоор зарласан билээ.


Холбоотой мэдээ