Хууль бусаар хайрга олборлосон зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-30 17:20:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Бугат сумын нутаг дэвсгэрт энэ сарын 26-28-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад хууль бусаар хайрга олборлож байсан хоёр тээврийн хэрэгслийг газар дээр нь илрүүлсэн байна. Уг зөрчилтэй холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулжээ. Мөн олборлосон хайргыг буцаан буулгаж, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэсэн байна.

Иймд элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, хайрганы зориулалттай барилгын чулуу гэх мэт түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвшөөрөгдөөгүй газраас хууль бусаар олборлохгүй байхыг тус байгууллагын зүгээс хатуу анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ