"Үлгэрч аав ээж"-ийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-29 17:59:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд "Үлгэрч аав ээж" уралдааныг зарлаж, шилдгүүдийг тодрууллаа.

Уралдаанд таван сумын 25 гэр бүл бүртгүүлж, 32 өдрийн турш өдөр бүр үлгэр уншсан бичлэгээ олон нийтийн цахим хуудсанд байршуулж өрсөлдсөн юм. Уншсан үлгэр, тэмдэглэл, бүтээлч байдал, үлгэр унших явц гэсэн дөрвөн үзүүлэлтээр уралдааныг дүгнэсэн бөгөөд тэргүүн байрт Д.Мөнгөншатар, дэд байрт Ц.Одгэрэл, гутгаар байрт В.Энхцэцэг нар шалгарсан бол тусгай байрт Д.Мөнх-Эрдэнэ, н.Бадамгарав, н.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан зарласан тус уралдаан нь гэртээ байгаа хүүхэд багачуудын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ардын өв уламжлалыг сурталчлах, үлгэрээр хүүхдээ хүмүүжүүлэх арга зүйг эцэг эхчүүдэд уриалах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой аж.

Холбоотой мэдээ