Канадад үерийн улмаас 12 мянга орчим хүн орон гэрээ орхижээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-04-29 10:37:50

ОТТАВА. /CBC/. Канадын Альберта мужийн Форт-Макмюррей хотод үер болсны улмаас 12 мянга орчим хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ.


CBC телевизээр мэдээлснээр, хотын дундуур урсдаг Атабаска, Клируотер голуудын усны түвшин ням гарагт нэмэгдэж эргээсээ хальсан байна. Даваа гарагт Форт-Макмюррей хотод 200 гаруй аврах ажиллагаа явуулсан гэж мужийн Онцгой байдлыг газрын дарга Скотт Дэвис мэдэгджээ. “Миний мэдэж байгаагаар, энэ бол сүүлийн 100 жилийн хугацаанд бүс нутагт болсон хамгийн хүчтэй үер юм ” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.


Форт-Макмюррей хот нь 66500 орчим хүн амтай байна. 2016 онд тус хотод ой хээрийн томоохон түймэр гарч, эрх баригчид хүн амыг нүүлгэн шилжүүлэх томоохон ажиллагаа явуулж байжээ.


Холбоотой мэдээ