110 кг дэрэвгэр жиргэрүүгийн үр хил давуулахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-28 12:31:12
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-ний өдөр Монгол Улсын иргэн Г өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны машины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар давуулах гэж байсныг Замын-Үүд дэх Гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.


Гаалийн Төв лабораторийн энэ сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр тухайн ургамал нь дэрэвгэр жиргэрүү гэх  ургамлын үр болох нь тогтоогджээ. Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаанд хориглосон байдаг. Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.




Холбоотой мэдээ