АНУ-ын банкууд дахь хадгаламжийн хэмжээ 1 их наяд ам.доллароор өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-24 15:30:07

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Цар тахлын үед АНУ-ын банкууд дахь хадгаламжийн нийт хэмжээ энэ оны эхний улиралд 1.04 их наяд ам.доллароор нэмэгджээ.


Америкийн хадгаламжийн даатгалын корпорацийн мэдэгдсэнээр, АНУ-ын санхүүгийн байгууллагууд дахь хадгаламжийн нийт хэмжээ өмнө нь нэг улиралд 313 тэрбум ам.доллароос хэтэрдэггүй байжээ. 2012 оны 4 дүгээр улиралд банкууд дахь хадгаламжийн хэмжээ 313 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож байсан аж. Энэ оны эхний улиралд цугларсан 1 их наяд ам.долларын хадгаламжаас 590 тэрбум ам.долларыг нь Америкийн хамгийн том дөрвөн банк болох “JPMorgan Chase”, “Bank of America”, “Wells Fargo”, “Citigroup” банкуудын хадгаламжийн данс хүлээн авчээ.


Хадгаламжийн мөнгөний дийлэнх нь 3 дугаар сард банкуудад оржээ. Энэ үед олон бизнес эрхлэгч коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал үүсэхээс өмнө их хэмжээний мөнгө хуримтлуулахыг эрмэлзэж байсан аж. 

 

 

Холбоотой мэдээ