Орон нутгийн сонгуулийн тойрог, мандатыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-24 16:31:12
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалтуудыг үндэслэн аймгийн ИТХ-ын сонгуулийн тойргийг байгуулж, мандатын тоог хуваарилан баталсан юм.

Өвөрхангай аймаг нийт 115.397 хүн амтай бөгөөд үүнээс сонгуулийн насны иргэд 75.606 байна. Хүн амын тоотой харьцуулахад аймгийн ИТХ 41 суудалтай байх ёстой агаад Сонгуулийн тухай хуульд баг бүр нэг тойрогтой байхаар заасны дагуу нийт 39 тойрогт 41 мандаттай байхаар баталлаа.

Өнгөрсөн сонгуулиар Арвайхээр сум 11 багтай байсан бол түүнээс хойш 2 баг шинээр нэмэгдсэн учраас Хархорин сум дах мандатын тоог нэгээр бууруулж, Арвайхээрт нэгийг нэмээд байна.

 
Холбоотой мэдээ