“Орхон Медиа” групп нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-04 01:33:34
oyuka_hu@yahoo.com

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Орхон аймгийн хэвлэл мэдээллийн 10 байгууллага нэгдэж “Орхон Медиа” групп  нээлээ.

Тус групп өнгөрсөн оноос үйл ажиллагаагаа эхлүүлж хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээж буй зар сурталчилгааныхаа үнийг бууруулж байсан билээ. Харин нээлтийн өдрөөс хойш иргэдийн дуу хоолой, санал, бодлыг төр захиргааны байгууллагад хүргэхэд түлхүү анхаарна гэлээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгуулагад ажиллаж буй ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж тус группын тэргүүн Ч.Чинзориг онцлов.

“Орхон Медиа” группт таван телевиз, гурван сайт, нэг сонин, гурван радио нэгдэж байгаа юм. Дашрамд дурдахад, тус аймагт 12 телевиз, 6 сайт, 5 радио үйл ажиллагаагаа явуулж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ