“Шилдэг сурагч”-ийн үнэмлэх, тэмдэг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-23 16:48:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн багш, ажилчид хөл хорио тогтоосон энэ үед сурагчдаа хүндэтгэн, тэдэндээ амжилт хүсч захидал илгээжээ.

Тус сургуулийн захиргаанаас бүх суралцагчдаа үнэмлэхжүүлсэн байна. Мөн 7-12-р ангийн сурагчдад хичээл хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлэн өгөх үүднээс юнител, мобикомын дататай дугаар бэлэглэжээ. Энэ жилийн хувьд төгсөх ангийн сурагчид “хонхны баяр”-аа тэмдэглэх онцлог агшин байхгүй болсонтой холбогдуулан тэдэнд зориулан тусгайлан бэлэг бэлдсэн байна. Тухайлбал тэргүүний сурагч хүүхдүүддээ зориулан Шилдэг сурагч”-ийн үнэмлэх, тэмдэг бэлтгэсэн аж. Энэ бүхнийг тус сургуулийн удирдлагууд, багш, ажилчид өөрсдийнхөө хүч бололцоогоор хийж гүйцэтгэжээ. Сэтгэл гэдэг юунаас ч илүү чухал. Иймээс үүнийг сурагчиддаа байнга мэдрүүлж байхыг хүссэн юм хэмээн тус сургуулийн захирал Л.Уянга хэллээ. Тэрээр нийт хүүхдүүддээ сурлагын амжилт хүслээ.

 

Холбоотой мэдээ