“Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-04-23 10:26:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас сонирхогчдын болон мэргэжлийн уран бүтээлчдийн дунд “Хамтдаа сэргийлье” сэдэвт цахим постерийн уралдаан зарлалаа.

Тус уралдаан нь шинэ төрлийн “COVID-19” халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, уг халдварын хор хөнөөлийг ойлгуулах, өвчний эсрэг тэмцэж буй албан хаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уралдаанд оролцогчид “Гэр гэртээ”, “Маскаа зүүцгээе”, “Супер баатрууд”, “Сонор сэрэмжээ бүү алдаарай”, “Масктай соёл” агуулгын хүрээнд оролцох боломжтой.

Бүтээлийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын 4-нийг хүртэл ariunzaya@culture.gov.mn цахим хаягаар /jpg, pdf файл/ хүлээн авна.

Бүтээл /фото, компьютер график/ нь хэвлэлийн шаардлага хангасан, 300 pixels, 297x420 mm хэмжээтэй, ямар программ дээр хийснээ тодорхойлсон, уран бүтээлчийн овог нэр, бүтээлийн нэр, холбоо барих утасны дугаарыг  бичиж ирүүлсэн байх шаардлагатай.

Уралдааныг тусгайлан томилсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулах ба шалгарсан бүтээлийг 2020 оны 5 дугаар сарын 8-нд зарлаж, шагналыг 5 дугаар сарын 11-нд гардуулах юм.

Шалгарсан бүтээлүүдийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгч, олон нийтэд зориулсан сурталчилгааны постер болгон түгээн сурталчлах бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр цахим үзэсгэлэн гаргаж олон нийтэд толилуулах аж.

Холбоотой мэдээ