Аврагчид ажлын дадлага, туршлагаараа өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Шилдэг салаа-2016” тэмцээнийг аврах, гал түймэр унтраах 12,45 дугаар ангиудын дунд зохион байгууллаа.
Тэмцээн нь албан хаагчдын мэргэжлийн болон хууль эрх зүйн мэдлэг, англи хэл компьютер, гамшгийн голомтонд үүрэг гүйцэтгэх чадвар, нэгжийн бие даан үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх, гамшгийн аюулаас нэрвэгсдийг аврах, эрэн хайх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлага олгох зорилготой явагдсан бөгөөд 9 багийн 64 алба хаагч оролцож ажлын туршлагаа харуулсан байна.
Тэмцээний тэргүүн байранд Аврах, гал түймэр унтраах 12 дугаар ангийн Г. Ганбаатар даргатай Эрэн хайх, аврах бүлэг шалгарч, баг хамт олноороо Монгол орны үзэсгэлэнт нутаг Хөвсгөл далайгаар аялах эрхийн бичгээр шагнуулсан бол дэд байранд Аврах, гал түймэр унтраах 12 дугаар ангийн Д.Бямбатогтох захирагчтай нэгдүгээр салаа шалгарч, сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар нэмэгдүүлсэн урамшуулал авлаа.
Гуравдугаар байранд Аврах, гал түймэр унтраах 12 дугаар ангийн Б.Балжинням захирагчтай дөрөвдүгээр салаа шалгарч 100.000 төгрөгөөр шагнуулжээ.
Өвөрхангай Б.Батчимэг