Булган аймгаас энэ он гарсаар иргэд шилжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-21 15:41:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр энэ он гарсаар тус аймгаас иргэд өөр аймаг,  хот руу шилжээгүй байна. Өмнөх хоёр жилийн мөн үед 131-198 хүн шилжин явж байжээ.

      Тус аймагт энэ оны эхний улиралд 269 хүүхэд шинээр төрж өмнөх оны мөн үеийнхээс 23 хүүхдээр буюу 9,3 хувиар өссөн байна. Харин шилжин ирэгсдийн хувьд өссөн үзүүлэлттэй байна. Улсын бүртгэлийн газрын гаргасан мэдээллээр Сонгуулийн хуульд зааснаар шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах хүртэл буюу өнгөрсөн нэгдүгээр сард нийслэл болон бусад аймгаас 785 иргэн шилжин ирсэн аж. Харин сумаас суманд 102, багаас багт 1881 иргэн шилжсэн мэдээ байна. 

Холбоотой мэдээ