Зөвшөөрөлгүй газарт хашаа хатгасан 50 иргэний газрыг албадан чөлөөлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-21 13:35:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Ирэх сарын 10-наас "Газар албадан чөлөөлөх тухай хууль"-ийн дагуу Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газар эзэмшиж тэндээ хашаа, барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлж хашааг нь албадан буулгана.

Үүнд гэр бүлийн зориулалтаар газар авсан ч хуулийн хугацаандаа хашаа барьж албажуулаагүй тохиолдолд газрыг чөлөөлж дараагийн иргэнд олгоно гэж тус сумын ЗДТГ-аас мэдээллээ. Албадан буулгах тухай шаардах бичгийг энэ сарын 6-наас иргэн, аж ахуйн нэгжид өгчээ.

Өнгөрсөн жил газар чөлөөлөлтийн хүрээнд  60 иргэн нөхөн олголтоор газар олгосон бол энэ онд албадан чөлөөлөлтөөс 50 орчим иргэнд газар олгохоор төлөвлөжээ.

Жил бүр багуудад хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр бүлийн зориулалтаар газар олгодог. Энэ онд Яргуйт, Говил, Эрдэнэ, Даваат багийн 250 орчим иргэнд гэр бүлийн зориулалтаар газар олгоно

Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын Газрын албанд газар хүссэн иргэдийн 2220 өргөдөл байна. Эдгээр өргөдлөөс жагсаалтын зарчмаар 2012 оноос өмнө өгсөн өргөдлүүдээс түүвэрлэн нэгдсэн мэдээллийн дагуу газар олгох гэнэ.  

 

 

Холбоотой мэдээ