Нефть олборлолтоо товлосон хугацаанаасаа өмнө бууруулж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-21 09:55:37

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Саудын Араб хийгээд Нефть экспортлогч орнуудын байгууллагын бусад улс орон нефть олборлолтынхоо хэмжээг 5 дугаар сард бууруулахаар төлөвлөөд байсан хэдий ч уг төлөвлөгөөгөө товлосон хугацаанаасаа өмнө хэрэгжүүлж магадгүй болоод байна.


Ийм шийдвэрт хүрч магадгүй байгаа нь “WTI” маркийн нефтийн үнэ огцом унаж, Нью-Йоркийн худалдааны бирж дээр үнэ нь түүхэндээ анх удаа хасах болсонтой холбоотой юм. “WTI” маркийн нефтийн ирэх 5 дугаар сард нийлүүлэх үнэ АНУ-ын Зүүн эргийн цагаар 16:36 цагт 35.97 ам.доллароор буурч, хасах 17.7 ам.долларт хүрсэн юм. Харин ирэх 6 дугаар сард нийлүүлэх үнэ 20 ам.доллар болтлоо буурчээ.


“ОПЕК+” буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд 4 дүгээр сарын 12-нд шуурхай хуралдаан хийх үеэрээ 23 улсын нефтийн олборлолтыг тав, зургадугаар сард бууруулахаар тохиролцсон юм. Мексик улс байр сууриа өөрчлөөгүйтэй холбоотойгоор талууд нефть олборлолтын хэмжээг өмнө нь төлөвлөсний дагуу өдөрт 10 сая торхоор бус 9.7 сая торхоор бууруулахаар болсон юм. 

Холбоотой мэдээ