Аделаид хотын гудамжаар имж дэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-04-20 15:38:42

КАНБЕРРА. /ABC/. Австралид коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хорионы улмаас иргэд гэрээсээ гарахгүй байгаа энэ үед Аделаид хотын төвийн дүүргээр имж дэгдэж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгджээ.


“Манай ажилтнууд саарал үслэг хүрэмтэй этгээд Аделаид хотын төвөөр дэгдэж байгааг өнөө өглөө илрүүллээ” гэж Өмнөд Австрали мужийн Цагдаагийн газар “Facebook” хуудсандаа дүрс бичлэгийн хамтаар нийтэлсэн байна.


COVID-19” халдварын тархалтыг сааруулахын тулд хязгаарлалтууд тогтоосонтой холбоотойгоор Аделаид хотын бялдаржуулах төв, зочид буудал, шөнийн цэнгээний газар, зоогийн газар зэрэг олон бизнесийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа ажээ.


Өмнөд Австралид энэ сарын 19-ний байдлаар хоёр өдөр дараалан халдварын шинэ тохиолдол илрээгүй бөгөөд тус мужид нийт 435 хүн халдвар авч, дөрвөн хүн нас баржээ.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Австралид халдварын 6500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 60 гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ