Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт торгох ял түлхүү ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-17 16:21:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан ялын бодлогыг өнгөрсөн оны байдлаар судалжээ. Аймгийн Прокурорын байгууллага хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 77 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс дээрх төрлийн гэмт хэрэгт оногдуулж буй ялын бодлогыг судлахад нийтэд тустай ажил хийх ялыг 13 буюу 16,8, торгох ялыг 64 буюу 83,0, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ 1 буюу 1,3 хувьд нь хэрэглэж ял шийтгэл оногдуулсан байна гэж аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэрэг нийт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн 33 хувийг эзэлж байна.  

Холбоотой мэдээ