Арвайхээр, Тарагт сумын хилийн цэсэд өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-16 17:50:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлав.

Ингэснээр Арвайхээр сумын газар нутгийн хэмжээ 4907 га байсныг 5737.91 га-аар нэмэгдүүлж, 10642.66 га болов. Арвайхээр хотын хүн ам жилээс жилд нэмэгдэж, 40 мянгад хүрээд байгаа учир газар нутгийн хэмжээг нэмж, бүтээн байгуулалтын хил хязгаарыг өргөжүүлэх шаардлага тулгараад байсныг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уламжилсны дагуу ийнхүү шийдэгдээд байна.

Холбоотой мэдээ