Хөл хорио тогтоосноор гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-16 12:32:07

МОСКВА. /TASS/. Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-д хэрэгжүүлж буй өөрийгөө тусгаарлах дэглэмийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэж ОХУ-ын “Хүчирхийлэлгүй” төвийн захирал Анна Ривина мэдэгджээ.


"Тусгаарлалтын улмаас хүмүүс гадагшаа гарах, тусламж дуудах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбоотойгоор хүчирхийлэл улам бүр эрчээ авч байна” гэж тэрбээр хэллээ.   


“Хүчирхийллээс хамгаалах төвүүд коронавирусний цар тахлын улмаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг орон байраар хангах боломжгүй болоод байгаа нь анхааралдаа авах асуудал юм. Гэсэн ч хэд хэдэн зочид буудлын эзэн бидэнтэй холбогдож, хохирсон иргэдийг өрөөндөө байрлуулж, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд тун баяртай байгаа” хэмээн Анна Ривина ярьжээ. 


Сүүлд мэдээлснээр, ОХУ-д коронавирусний халдварын нийт 24490 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 986 хүн эдгэрсэн бол 198 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ