Олимпийг дэмжих цом Орхон аймагт ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-03 09:16:13
oyuka_hu@yahoo.com

“Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн цом Орхон аймагт аялалаа. Уг цом 21 хоногийн турш Орхон аймагт байрлах бөгөөд энэ хугацаанд спортын олон төрлийн  тэмцээн болох аж.

Мөн Олимпийн үйл ажиллагаа дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэнэ. Уг цом өнгөрсөн оны 11 дүгээр сараас хөдөө орон нутгаар аяласан бөгөөд Орхон аймаг 13 дахь нь боллоо. Эл цомыг Олимп эхлэхээс долоо хоногийн өмнө Олимпийн хороонд байршуулах ажээ. Бразилийн Рио де  Жанейрод  болох зуны 31 дэх удаагийн Олимпт манай улсаас 26 тамирчин оролцоно.

Дашрамд дурдахад, манай улс 1964 оны Олимпод анх удаа оролцож байсан бол 1968 оны Олимпоос дөрвөн медаль хүртэж байжээ. Нийт 13 удаагийн Олимпод оролцож 24 медаль хүртжээ.

                                                                                                            Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ