"Улсын мэргэн" цол хүртсэн харваачийг нэг өрөө байраар мялаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-15 14:53:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сурын холбооны тэргүүн, "Цамбагарав-Өгөөж" компанийн захирал Б.Энхболд энэ жилийн улсын баяр наадамд Үндэсний сурын харвааны төрлөөр "Улсын мэргэн" цол хүртсэн харваачийг нэг өрөө байраар мялаахаар болжээ.

Гэхдээ тухайн харваач нь орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, ажиллаж байгаа харваач байх бөгөөд Баян-Өлгий аймагт харьяалалтай хэрнээ өөр аймаг, хотод ажиллаж байгаа хүмүүст энэ болзол үйлчлэхгүй аж.

Баян-Өлгий аймгийн хувьд урианхай, буриад сурын харваагаар улсад тэргүүлдэг. Цаашид үндэсний сурын харвааны тамирчдын амжилтыг ахиулах, харваачдыг урамшуулах зорилгоор дээрх болзлыг зарласан байна. 

Холбоотой мэдээ