Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн судалгааг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-04-15 13:02:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд болон нийслэл Улаанбаатар хотод барилгын хог хаягдлыг багасгах, түүнийг дахин боловсруулах асуудлыг шийдвэрлэх нь өнөөгийн их барилгажилтын тулгамдсан асуудал болж байна.


Иймд "Каритас Чех Репаблик" ТББ-аас барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх барилгын салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулна.


Сургалтаар барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн туршилтын судалгааг танилцуулж эдийн засгийн үр ашиг болон олон нийтийн ойлголтын талаарх мэдээлэл өгөх аж. Энэхүү сургалтыг 2020 оны 4 дүгээр сарын 20-нд зохион байгуулахаар болжээ.


Сургалтын хөтөлбөр


2020.04.20 - 16:00-16:20  Төслийн танилцуулга    

16:20-17:00  Нураалтаас үүссэн бетоны хаягдлаас гарган авсан

                        дайрга, түүний бетонд үзүүлэх нөлөө /П. Сэргэлэн,

                        ШУТИС, БАС, Ахлах багш, судлаач/

17:00-18:00  Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүнийг                

                        турших судалгааны танилцуулга, бүтээгдэхүүний

                        стандарт /Б. Нарантуяа, ШУТИС, БАС,

                        Профессор, Судалгааны багийн ахлагч/

18:00-18:15  Завсарлага

18:15-19:00  Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний

                        эдийн засгийн үр ашиг /MIRIM Судалгааны баг/

19:00-19:45  Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний

                        талаарх олон нийтийн ойлголт /MMCG

                        Судалгааны баг/

Холбоотой мэдээ