Хөрөнгийн биржид 203,505 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 40,415,075 төгрөгийн үнийн дүн бүхий 203,505 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +14.63%) болон "Монос Хүнс" ХК (MFC +4.51%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс Чацаргана" ХК (CHR -15.00%) болон "Сор" JSC (SOR -15.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
"TOP 20" индекс 0.24 хувиар буурч 16793.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,454,085,472,359.10 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.