Улаанбаатарт 17-19 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-03 07:40:22

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, төв болон говь талийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутгаар 9-14 хэм, говийн бүс нутгаар 19-24 хэм,  бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ