Италид хөл бөмбөгийн тэмцээнийг 2021 он хүртэл үзэгчгүй явуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-04-13 11:11:25

РОМ. /TASS/. Италийн Засгийн газар тус улсад хөл бөмбөгийн тэмцээнийг 2021 оны нэгдүгээр сар хүртэл үзэгчтэй явуулахыг хориглож магадгүй гэж “beIN Sports” телевиз мэдээлжээ.


"COVID-19" өвчний улмаас Италийн Сери-А лигийн тоглолтууд гуравдугаар сарын эхээр цуцлагдсан юм. Тэмцээн тавдугаар сарын 17-нд үргэлжилж магадгүй гэж тус улсын Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Габриэл Гравин өмнө нь мэдэгдэж байв. 


Италид 152 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 19468 хүн нас барсан бол 32534 хүн эдгэрчээ. 

Холбоотой мэдээ