Газар өмчлөл, ашиглалттай холбоотой мэдээллийг цахимаар авах боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-04-10 22:25:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нэгдсэн хуралдаанаа өнөөдөр цахимаар хийж, цаг үеийн шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанд есөн дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвийн ажилтнууд цахимаар холбогдов. Мөн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ, дагаж мөрдөх зарчмын талаар ДХИС-ийн багш Т.Мөнхзул онлайн сургалт хийсэн юм.

Тус алба иргэдээс ирж буй өргөдөл, гомдлыг цахимаар хүлээн авч шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. Тус албаны цахим хуудсанд өдөрт 300 гаруй иргэн тогтмол ханддаг бол энэхүү үйлчилгээг илүү хялбарчлах үүднээс чатбот үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд хүссэн мэдээллээ хормын дотор авах боломжтой болжээ.

Тиймээс иргэн та өөрийн газар өмчлөл, ашиглалт зэрэгтэй холбоотой асуудлаар санал, хүсэлт болон бусад бүх төрлийн мэдээлэл авах шаардлагатай бол “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба” пэйж хуудсанд хандах боломжтой.


Холбоотой мэдээ