“Гутал”, “Э-Транс ложистикс”, “Женко тур бюро” компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахим болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Гутал” ХК нь шинэ коронавирусний халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагаас хуралдах хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар явуулах шийдвэр гаргажээ.
Хувьцаа эзэмшигчид 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг хүртэл компанийн байранд ирж саналын хуудас бөглөн саналын хуудас хураах хайрцагт хийх, эсвэл компанийн gutal.zahirgaa@gmail.com цахим хаягаар санал өгөх боломжтой юм байна.
Мөн “Э-Транс ложистикс”
ХК-ийн хувьд шинэ коронавирусний халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж 2020 оны 4 дүгээр
сарын 29-ний өдрийн 10 цагаас хуралдах хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар явуулахаар шийдвэрлэжээ.
Дээр дурдсан шалтгааны улмаас“Женко тур бюро” ХК мөн адил хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 30
минутаас цахимаар явуулахаар шийдсэн байна.