195 тн өвсийг сумдад хуваарилна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-09 21:16:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Малын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймгийн Онцгой комисст сумдад шаардлагатай байгаа өвс, тэжээлийн захиалгыг хүргүүлжээ.

Тус захиалгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар уламжлуулан Улсын онцгой комисст хүргүүлэн шийдвэрлүүлж, улсын нөөцөөс 300 тн өвсийг Баянхонгор аймагт хуваарилсан байна. Эхний ээлжинд нийт 20 суманд 195 тн өвсийг хуваарилан малчдад үнэ төлбөргүй олгох ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ