775 сурагчид үнэгүй дата ашиглах эрх бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-06 19:38:17

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ хавар 12 дугаар анги төгсөх 775 сурагчид гурван сарын турш үнэгүй дата ашиглах эрх бэлэглэв.

9gb-ийн дата эрх бүхий сим картыг анги удирдсан багш нарт нь хүлээлгэж өгчээ. Тодруулбал, эхний нэг сар буюу дөрөвдүгээр сарын хэрэглээг Мобиком корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, тав, зургадугаар сарын санхүүжилтыг сургуулиуд хичээллээгүй байх хугацааны цахилгаан, цэвэр ус, шатахууны зардлаас тооцож, төсөв дотор нь шилжүүлэх замаар шийдвэрлэсэн байна.

Мөн аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д амжилттай бэлтгэх зорилгоор нэг сарын хугацаанд "Дорнод-ЭЕШ-2020" цахим группээр дамжуулан 40 багшийн оролцоотойгоор арван төрлийн хичээлийн онлайн сургалтыг зохион байгуулсан гэж БСУГ-ын дарга А.Нансалмаа ярив. Удахгүй сурагчдаас түвшин тогтоох шалгалт авахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ