Шувуу агнахгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-06 12:51:56

Ховд /МОНЦАМЭ/. Нүүдлийн шувуу ирж байгаатай холбогдуулан шувууны томуу /H5N1/ болон бусад гоц халдварт өвчний вирус зөөвөрлөгдөн ирэхийг үгүйсгэхгүй. Иймд иргэд нуур, булаг шанд, голын усыг түүхийгээр уухгүй, шувуу агнахгүй байхыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхаарууллаа.

Энэ оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Дөргөн сумын нутагт нэг бор галуу шувуу үхсэн байна гэх мэдээлэл холбогдох байгууллагад иржээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн БОАЖГ, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж байна.

Тухайн шувуунд шарх авсан, гэмтсэн сорив байхгүй. Тиймээс шувууны үхсэн шалтгааныг нарийвчлан тогтоох зорилгоор үзлэг, шинжилгээ хийж байгаа гэнэ. Одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа аж.   

Холбоотой мэдээ