Ажиглалтад 72 жирэмсэн хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-04-05 11:32:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" халдвар тархахаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд 2334 иргэн ажиглалтад авчээ.


Үүнээс жирэмсэн 72, нэг ой хүрээгүй 22, 1-5 хүртэлх насны 46 хүүхэд байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр, "ДЭМБ-аас гурван зүйл дээр анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Сэжигтэй тохиолдлыг шуурхай илрүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдыг цалин хангамжийг нэмэгдүүлэх, тулгарч буй санхүүгийн бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллах, дэмжлэг шаардлагатай гэсэн гурван зүйлийг онцолсон” гэв. 

Холбоотой мэдээ