Архи, согтууруулах ундааг 22.00 цагаас хойш худалдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-31 16:17:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 8 нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргажээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан. Тодруулбал, өмнө нь зугаа цэнгээн, урлаг, спорт, соёлын газруудын үйл ажиллагааг зогсоогоод байсан захирамжийг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгахаар болсон. 

Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 8 нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулахаар боллоо. Ингэхдээ 07.00-22.00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах цагийн хязгаарыг тогтоов. Үүнээс өмнө 8 нэрийн дэлгүүрүүд 00.00 цаг хүртэл ажиллаж байсан юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг цагдаагийн алба хаагчид өчигдөр оройноос эхлэн хянаж эхэлжээ. 


Холбоотой мэдээ