Эдгэрч эмнэлгээс гарсан хоёр бүсгүйд цэцгийн баглаа илгээжээ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-03-30 18:58:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д шинэ коронавирусний халдварын улмаас эмчлэгдэж байгаа 12 хүнээс хоёр нь эдгэрч эмнэлгээс гарч, монгол эмч, мэргэжилтнүүдийн ур чадварт өндөр үнэлгээ өгөв.


Энэ нь “Үндэсний эмч нарын өдөр” тохиож байгаа нь монголчуудын хувьд бэлгэдэлтэй сайхан үйл явдал болж байна. 

Тиймээс ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “COVID-19” цар тахлын халуун цэгт ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн болон эдгэрч эмнэлгээс гарсан хоёр монгол бүсгүйд амьд цэцгийн баглаа илгээж талархлаа илэрхийлсэн байна.



Холбоотой мэдээ