АНУ-д коронавирусний халдвараар өдөрт нас барсан хүний тоо 500 давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-03-31 09:01:31

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д коронавирусний халдвараар өдөрт нас барсан хүний тоо анх удаа 500 давлаа гэж CNN телевиз мэдээлжээ. Тус телевиз холбооны улсын болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн тооцооллоо гаргадаг байна.


CNN телевизийнхний тооцоолсноор, зөвхөн даваа гарагт гэхэд АНУ-д коронавирусний халдвар авсан хүмүүсийн 502 нь нас барсан байна. Энэ нь тус улсад нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт аж. АНУ-д нас барсан тохиолдлын нийт тоо 2931 болж өссөн байна.


Харин Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлж байгаагаар, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 160 мянга давж, 2978 хүн нас барсан бол 5644 хүн эдгэрсэн байна.


Холбоотой мэдээ