Нутагтаа болон өөр аймагт 50,0 шахам мянган мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-30 09:03:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр тус аймгийн Баян-Агт, Сайхан, Рашаант зэрэг есөн сумын 87 малчин өрх 47,0 мянган малтайгаа өөр сумын нутагт отроор өвөлжиж хаваржиж байна. Мөн Сүхбаатар болон хил залгаа аймгийн нутагт 21,6 мянган мал оторлож байгаа аж.

-Отроор өвөлжиж, хаваржиж байгаа малчин өрхөд 257 хүн байгаагаас 0-5 насны хүүхэд 13, өндөр настан 10 байна. Өөр нутагт нүүдэллэж яваа малчдад төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж хүргэх ажлыг тухайн сумын удирдлагатай хамтран зохион байгуулж байна гэж Хүнс хөдөө аж ахуйн газрын албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

          Мөн тус аймгийн нутагт Архангай, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн 19 сумын 423 малчин өрхийн 340.1 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байгаа юм. 

Холбоотой мэдээ